
бяцхан балетчид эх орондоо иржээ. ОХУ-ын боловсролын сайд, Монгол Улсын
БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нарын хоёр талт хэлэлцээрийн vр дvнд 22 жилийн дараа дахин ийнхүү бяцхан балетчид ОХУ руу балетийн
сургуульд суралцахаар явсан нь энэ юм. Өнгөрсөн жил Пермийн
их сургуулийн багш, ОХУ-ын ардын жүжигчин Губина Светлана Ивановна ирж 300 хүүхдээ шалгаж нийт 12 хүүхдийг ОХУ руу авч явсан. Тэд
нэгдүгээр ангиа төгсөөд зуны амралтаараа Монголдоо
ирээд байгаа юм. Тэд өнгөрсөн баасан гаригт Улсын дуурь
бүжгийн эрдмийн
театрын балетийн багш удирдлагуудад юу сурснаа үзүүлж, шалгалт өгсөн юм. Энэ үеэр бяцхан балетчдад ДБЭТ-ын
уран сайхны удирдагч, балетмейстер Б.Жамъяандагва үнэтэй зөвлөгөө өгсөн юм.
М.Дөл