Зам тээврийн сайд М.Зоригт өнгөрсөн даваа гаригт ажлын хариуцлага алдсан хэмээн ИНЕГ-ын дарга Г.Нямдавааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан ч тус газрын даргыг солих, томилох асуудлыг зөвхөн Засгийн газрын хуралдаанаар шийддэг тул түүний шийдвэр хүчингүй болсон. Тэгвэл Новосибирск хотод “МИАТ” компанийн онгоц саатсан асуудлаас болж МИАТ-ын захирал Г.Жаргалсайханыг ажлаас нь халах тухай шийдвэрийг салбарын сайд гаргасан бололтой. Ажлаа аваад удаагүй байхдаа ИНЕГ болон “МИАТ” компани руу “довтлох” болсон М.Зоригтын энэ үйлдлийг “Дайны эрсдлийн сан” нэрээр албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө идсэн хэргээр ял сонсч явсан Ц.Орхоныг ИНЕГ эсвэл “МИАТ”-ийн даргаар тавих гэж хамаг арга чаргаа барж байна хэмээн тайлбарлах хүмүүс салбарынхан дунд цөөнгүй байгаа гэнэ.
Ийнхүү ИНЕГ-ын даргыг солих гэсэн М.Зоригтын дараагийн бай нь “МИАТ” компанийн захирал Г.Жаргалсайхан боллоо гэж хардах хүмүүс байна.
Г.ТУУЛ