Mongolian State Academic Theatre of Opera and Ballet
Г.Доницетти "Лучиа ди Ламмермур" дуурь УДБЭТ-ын тайзнаа анх удаа…
УДБЭТеатрын урын санд Италийн нэрт хөгжмийн зохиолч Г.Доницеттийн бүтээл огт байдаггүй.
Тиймээс 1835 онд бичсэн “Лучиа ди Ламмермур” хэмээх гурван бүлэгт эмгэнэлт дуурь нь түүний бүтээлүүдээс Монголд анх удаа тавигдаж буй бүтээл болох юм.
Энэхүү дуурийн цомнолыг Английн нэрт зохиолч Вальтер Скоттын “Ламмермурын сүйт бүсгүй” хэмээх тууж дээр үндэслэсэн бөгөөд цомнолыг зохиолч Салвадоре Каммарано бичсэн байна. Энэхүү дуурь нь олон алдартай ари, хөгжмийн хэсэгчилсэн бүтээлүүдийг агуулсан нь дэлхийн хөгжмийн түүхэнд эхэд алдаршжээ.
Дуурьт өөрийнхөө гэр бүл болон Равенсвудын гэр бүлийн дундах өс хонзонд автсан Люси Аштон(Lucia) гэдэг эмзэг сэтгэлтэй залуу бүсгүйн эмгэнэлт түүхийн тухай өгүүлнэ.
Энэхүү дуурийг үзэгч та бүхэнд хүргэхээр Солонгосын найруулагч Ан Ху Вон ажиллаж байна.