&#34Grand awards&#34-ын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.10.08-нд нийтлэгдсэн

&#34Grand awards&#34-ын шилдгүүд тодорлоо

Фото мэдээллийн “Гранд” сэтгүүлийн 5 жилийн ой, “GRAND AWARDS” ёслол өчигдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрт боллоо. Шилдэг “Гранд мэн”, “Гранд лэди” нарыг улс төр, эдийн засаг, спорт, урлаг соёл, хүмүүнлэгийн салбараас тодруулж, тэдний нийгмийн хариуцлага, амжилтыг уншигчдынхаа саналаар үнэлэн өргөмжилдөг хүндэтгэлийн уламжлалт ёслолд салбар салбарын 40 эрхэм нэр дэвшив.

Тайзнаа сонгодог урлагийн театрынхан “Дон Кихот” балетыг бүжиж, дуурийн ари эгшиглэн, хийлч Дээгий, “Ньюнс” хамтлагийнхан дэлхийн сонгодог бүтээлээс сонсголоо. Түүн дээр “Домог” хамтлаг, ҮДБЭЧ-ын Үндэсний их найрал хөгжимчид хөг нэмж, Монголын сонгодгууд хоршив. Шагнал гардуулах ёслол ийн эрхэмсэг, тансаг, сонгодог орчинд өрнөж, ирсэн зочид, уригдсан гийчдийн мэлмийг баясгалаа.

"Гранд" сэтгүүлийн хамт олон шалгаруулалтыг шударга, бодитой тодруулах үүднээс www.grandnews.mn сайтаар арав хоногийн турш санал асуулга явуулсныг дахин тодотгоод, шагнал гардсан “Гранд эрхэм”-үүдийг танилцуулъя.


“GRAND AWARDS – 2015” ЁСЛОЛЫН ШИЛДГҮҮД:

  • Хүндэт Гранд лэди: Цэдэнгийн Гарамжав
  • Хүндэт Гранд мэн: Дамдинсүрэнгийн Нацагдорж

Урлаг:

  • Гончигийн Ундармаа
  • Энхбатын Амартүвшин

Улс төр:

  • Цэдэнбалын Цогзолмаа
  • Дондогдоржийн Эрдэнэбат

Нийгэм, соёл:

  • Ганхуягийн Пүрэвсүрэн
  • Хүрэлбаатарын Дамдинсүрэн

Спорт

  • Сүхээгийн Цэрэнчимэд
  • Мөнхбатын Даваажаргал

Бизнес:

  • Нямдэлэгийн Оюунбат
  • Хүрэлбаатарын Ананд

Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч байгууллага: “MCS Кока Кола” компани

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.


Хүндэт GRAND LADY: Ц.Гарамжав

Хүндэт GRAND MAN: Д.Нацагдорж

Урлагийн салбарын GRAND LADY: Г.Ундармаа

Урлагийн салбарын GRAND MAN: Э.Амартүвшин

Улс төрийн салбарын GRAND LADY: Ц.Цогзолмаа

Нийгэм, соёлын салбарын GRAND LADY: Г.Пүрэвсүрэн

Нийгэм, соёлын салбарын GRAND MAN: Х.Дамдинсүрэн

Спортын салбарын GRAND LADY: С.Цэрэнчимэд

Спортын салбарын GRAND MAN: М.Даваажаргал. /Шагналыг "Хакүхо" сангийн ГЗ Б.Батжаргал гардав/

Бизнесийн салбарын GRAND LADY: Н.Оюунбат

Бизнесийн салбарын GRAND MAN: Х.Ананд

Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч байгууллага: “MCS Кока Кола” компани

Б.ЭНХ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж