Хоёр хүн галт тэргэнд дайруулж амь насаа алдлаа

Хуучирсан мэдээ: 2015.10.08-нд нийтлэгдсэн

Хоёр хүн галт тэргэнд дайруулж амь насаа алдлаа

Дархан өртөөний наана, Цайдам зөрлөгийн хажууд байрлах төмөр замын 143 дугаар гарам дээр өчигдөр орой 20.00 цагийн үед “портер” машин галт тэрэгний урдуур орж осол гаргалаа. Машинд явсан хоёр зорчигч газар дээрээ амиа алдсан байна. Осол гарах үед гармын гэрлэн болон дуут дохиолол хэвийн ажиллаж байсан аж. Гэрлэн дохио нь галт тэрэг гарамд 800-1000 метр ойртмогц анивчиж эхэлдэг. Төмөр замын 143 дугаар гарам нь хамгийн энгийн буюу дөрөвдүгээр зэрэглэлийнх бөгөөд хоногт 20 орчим галт тэрэг дайран өнгөрдөг байна. 2015 оны эхний найман сарын байдлаар төмөр замтай холбоотой ослоор найман хүн амь насаа алдсан байна. 

 Т.ДАВАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж