Курдын «Пешмерга» гэх сайн дурынхны журамт цэргийн нэрийн өмнөөс хөтөлдөг Twitter дэх микроблогт исламчуудын хяналтад байгаа Сирийн нутгийн зүг нисч яваа Оросын далавчит пуужингуудын нислэгийн видео бичлэгийг тавьжээ.
Блогийн пост видеогоо “Видео: Оросын пуужингууд Курдистаны тэнгэрээр Сирийн сөрөг хүчний штабын зүг нисэн өнгөрч байна” гэсэн тайлбартайгаар тавьжээ.
Оросын тэнгисийн цэргийн Каспийн флотын «Дагестан», «Град Свияжск», «Углич», «Великий Устюг» дөрвөн хөлөг онгоц «Калибр» цогцолборын 3М14 маркийн 26 далавчит пуужинг харвасан нь исламын дайчдын 11 байгууламжид цохилт өгчээ.
Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ