МН-17 нислэгийн зорчигдын цогцосноос “Букийн” хэсэг олджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.08-нд нийтлэгдсэн

МН-17 нислэгийн зорчигдын цогцосноос “Букийн” хэсэг олджээ

Фото: Александр Чиженок / "Коммерсантъ»

 

Донецкт унасан “Боинг” онгоцны зорчигчдын шарилаас “Бук” пуужингийн хэлтэрхий олдсон байсан гэж Нидерландын хэвлэлээр мягмар гаригт бичсэн байлаа. NOS сонинд бичсэнээр мөн тийм хэлтэрхийнүүд онгоцны сэгнээс гарч байжээ.

 

Украины Аюулгүйн зөвлөлийн ажилтан, олон улсын мөрдөн хэсэгт ажилласан Василий Вовкийн ярианаас уг мэдээллийн Нидерландын хэвлэл авсан байв.

 

Туршилт хийлгэхийн тулд Украин уг пуужингаас хоёр ширхгийг мөрдөн байцаагч нарт шилжүүлсэн байв гэж NOS бичив. Голланд, Австрали, Украины мөрдөн байцаагчид нэг пуужинг задлан цогцос, онгоцны сэгээс олдсон хэлтэрхийнүүдтэй адилтган шалгажээ. Тэр нь уг онгоцыг “Бук” пуужингаар сөнөөснийг баталж байна.

 

Энэ есдүгээр сарын 25-нд Украины Грабово суурины ойролцоо Малайзийн “Боинг” онгоцны зорчигчдын цогцосны шинэ үлдэгдэл олдсон байв. Тэр нь Нидерландын хоёр зорчигчийн байж магадгүй ажээ.

 

Уг онгоцны сүйрлийн шалтгааны талаар эцсийн дүгнэлтийг Аюулгүйн зөвлөл аравдугаар сарын 13-нд танилцуулах юм. Хэргийн буруутныг тогтоох мөрдөн байцаалтыг Голландын прокурорын газрын ерөнхий мөрдөн байцөөгч Фреда Вестербекийн удирдсан мөрдөн байцаалтын өөр хэсэг явуулж байна. Тэдний дүгнэлт 2015 оны эцсаар гарах бололтой.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж