Төрийн мэдээллийн цэгцэрсэн цахим санг хөгжүүлэх, давхардлыг арилгах, мэдээллийн чанарыг сайжруулах, түүний аюулгүй байдлыг хангах, эрх зүйн орчинг сайжруулах, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг сайжруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэх үндсэн зорилго бүхий төрийн мэдээллийн удирдах алба, ажилтнуудын чуулга уулзалтыг “Үндэсний дата төв” УТҮГ, Кибер аюулгүй байдлын газар хамтран маргааш зохион байгуулна.
Уг чуулганд төрийн 60 гаруй байгууллагын 150 орчим мэдээллийн технологи хариуцсан алба, хэлтсийн удирдах албан тушаалтан болон мэргэжилтнүүд оролцож, дээрх асуудлын хүрээнд өөрийн байгууллагын цахим мэдээллийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашдын зорилтын талаар баримтлах чиглэлээ нэгтгэн хэлэлцэх аж.
Мөн энэ чуулганы үеэр “Үндэсний дата төв” УТҮГ-аас өөрийн байгууллагын хүрээнд нэвтрүүлэн туршиж буй PcoIP технологийн шийдлийг танилцуулж, төрийн байгууллагуудад шилдэг туршлагыг хуваалцах арга хэмжээг зохион байгуулах юм байна. Энэхүү технологийн шийдэл нь техникийн үргүй зардлыг багасгах, дэвшилтэт технологид суурилсан хэрэглээг бий болгох зэрэг давуу талуудыг хэрэглэгч байгууллагуудад олгох давуу талтай юм.
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ