Чуулганыг нээлттэй горимд шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.10.08-нд нийтлэгдсэн

Чуулганыг нээлттэй горимд шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг нээлттэй горимд шилжүүлээд байна. Яг одоо тус хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж эхлээд байна.

П.Баттулга нарын нэр бүхий дөрвөн иргэн 2014 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, энэ хүрээнд Цэцээс “УИХ-ын гишүүн нь сайд огцруулах асуудлыг санаачлан парламентаар хэлэлцүүлж байгаа нь Засгийн газар танхимаар ажиллах зарчмыг алдагдуулж, Үндсэн хуулийг зөрчиж байна” гэсэн дүгнэлт гаргасан юм.

Дээрх дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн мягмар гаригт хэлэлцээд “Хүлээн авах боломжгүй” гэсэн шийдвэрийг олонхиороо гаргасан бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор мөн эл асуудлыг хэлэлцэхэд тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзсэн юм.

Одоо энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хагалж, эцэслэнэ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж