Хуучирсан мэдээ: 2015.10.08-нд нийтлэгдсэн

Б.Обама уучлалт гуйв

 

Афганистаны хойд этгээдийн Кундус хотын эмнэлгийг АНУ-ын цэргүүд андуурч бөмбөгдсөнд  Ерөнхийлөгч Обама уучлалт гуйлаа.

 

Ерөнхийлөгчийн төлөөлөгч Жош Ийрнест энэ талаар мэдээлсэн бөгөөд Ерөнхийлөгч Обама Кундуз хотын эмнэлгийн үйл ажиллагааг явуулж буй Олон улсын эмч нарын байгууллагын /хил хязгааргүй эмч нар/ тэргүүн Жоанне Лиутай утсаар ярьж, “Кундус хотын эмнэлэгийг  АНУ-ын цэргүүд андуурч бөмбөгдсөний улмаас амиа алдаж, гэмтэж бэртсэн Олон улсын эмч нарын байгууллагын ажилтнууд болон өвчтөнүүдээс нь уучлалт гуйж, гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлье”  хэмээсэн байна.

 

Үүнээс гадна Обама Афганистаны төрийн тэргүүн Ашраф Ганитай ч мөн утсаар ярьж, харамсаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ буруутанд хариуцлага тооцохоо мэдэгдсэн аж.

 

Сануулахад, Афганистаны хойд нутгийн Кундуз хотод оршдог “Хил хязгааргүй эмч нар” олон улсын төрийн бус байгууллагын энэ сарын 3-нд бөмбөгдөлтөд өртсөн юм.  Энэ үеэр эмнэлэгт 100 гаруй өвчтөн, 80 эмч байсан бөгөөд бөмбөгдөлтийн улмаас 22 өвчтөн,  эмнэлгийн ажилтан амиа алджээ.

 

Б.ДАВАА

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж