Үндэсний хэмжээний компани болох Монгол Эм Импэкс Концерн нярайн эндэгдлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна
Монгол Эм Импэкс Концерн нь нярайн эндэгдлийг бууруулах зорилгоор олон улсын сургалтыг 4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтыг “Нярайн эрт үеийн эрчимт эмчилгээ, дутуу нярайн менежмент” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтанд ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон орон нутгийн нярайн эмч нар хамрагдаж байна.
Монгол улсын хэмжээнд 2014 оны байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 83,1% нь нялхсын эндэгдэл, үүнээс 54,2 % -ийг нярайн эндэгдэл эзэлж байна. Улсын хэмжээнд 100 амьд төрөлтөнд ногдох нярайн эндэгдлийн түвшин 10, нярайн эрт үеийн эндэгдлийн түвшин 8,1 байна. Өвчлөлийн бүтцийн хувьд нийт эндсэн нярайн 34 % нь амьсгал хямралын улмаас эндсэн ба тэдгээрийн 88,5% нь дутуу нярай байна. Иймд нярай, ялангуяа дутуу ба бага жинтэй нярайн эрт үед үзүүлэх тусламжийг сайжруулсанаар нярайн эндэгдлийг бууруулах, бага жинтэй нярайд үзүүлэх тусламжийн чанар хүртээмжийг дээшлүүлэх, эх барих ба нярайн эмч нарын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү сургалтыг Монгол Эм Импэкс Концерн амжилттай зохион байгуулж байна.
Энэхүү сургалтанд ИХ БРИТАНИ, АВСТРИ, болон ОХУ-ын анагаах ухааны доктор профессорууд уригдан оролцож байгаа бөгөөд олон улсын практикт ашиглаж байгаа сүүлийн үеийн эмчилгээний талаар сургалтууд явагдах юм.
Шинээр төрж буй бүх нярайд “Дулаан байлгах, Цусны сахар багасахаас сэргийлэх, Амьсгалуулах, Хамгаалах” гэсэн үндсэн 4 арга хэмжээг хамт хэрэгжүүлэх нь хамгийн чухал бөгөөд хүүхдийн эрүүл өсөж бойжих эхлэл болдог юм. Энэхүү үндсэн арга хэмжээнүүдээс аль нэг нь дутуу орхигдсон тохиолдолд бусад нэмэлт ямар ч эмчилгээ үр дүнгүй болж, нярайн эрүүл мэнд эрсдэл үүсэх аюултай байдаг байна. Энэ сургалтаар нярайн эмч нар энэхүү 4 чадварыг төгс эзэмшсэнээр нярай, ялангуяа дутуу ба бага жинтэй нярайн эрт үед үзүүлэх тусламж сайжирч нярайн эндэгдэл буурах юм.
МОНГОЛ ЭМ ИМПЭКС КОНЦЕРН НЬ САЛБАРЫНХАА АНХДАГЧ НЬ
Тус сургалтыг зохион байгуулж буй Монгол Эм Импэкс Концерн нь 1923 онд байгуулагдаж өдгөө 92 дахь жилдээ Улаанбаатар хотын 14 болон 21 аймгийн салбар нэгжүүдээр дамжуулан эрүүл мэнд, эмийн салбарт тогтвортой үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа Монголын ууган, үндэснйй хэмжээний байгууллага билээ.
Нярайн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд Монгол Эм Импэкс Концерн ХХК-ний оруулж буй томоохон хувь нэмэр юм.
Монголын үрс маш олон болтгугай.