Өнгөрсөн баасан гарагт “Crocus Event Hall”-д олны танил эрхмүүд цуглаж, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Монголын шоу, энтертайнмент ертөнцөд яг нэг жилийн өмнө буюу 2014 оны аравдугаар сарын 2-нд “Крокус эвэнт холл” хэмээх нэгэн шинэ гэр бүл бүл мэндэлж байсан түүхтэй. Тэд өнгөрсөн баасан гарагт ийнхүү олны танил эрхмүүд, хамтран ажилладаг байгууллагынхаа төлөөлөл, залуусын хамт нэг жилийн ойн төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн юм.
Нэг дор 2500 хүнийг хүлээн авах чадалтай хамт олон төрсөн өдрийнхөө зочдод хамгийн шилдэг үзүүлбэрүүдээ дэлгэн толилууллаа. Энтертайнмент шоуг жинхэнэ утгаар нь хөгжөөдөг хөтлөгч Гантулга энэ үдшийг шоуг эхлүүлсэн. Мөн “ТВ Коктейль” хамтлагийн Цоомоо, Өөскө нар ирсэн зочдыг онцгойлон танилцуулж, тэднийг хөгжөөн хамтлаг дуучдыг тайзнаа урьж байлаа.
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид тайзнаа үндэсний болоод орчин үеийн бүжгийн хослолыг гайхуулан бүжсэн бол Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа шинэхэн уран бүтээлээ хүргэж, “Sweety Emotion” хамтлагийн бүсгүйчүүд зочдын суудал дээрээсээ төрсөн өдрийн дууг дуулан “Fire”, “Шар айраг” хамтлагууд “Crocus Event Hall” нэг нас хүрснийг албан ёсоор зарласан юм.
Монголдоо мэргэжлийн төвшний тайз, дэлгэц, хөгжим, гэрэлтүүлэг гээд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн засал чимэглэлтэй, олон төрлийн баяр ёслол хамтлаг дуучдын тоглолт DJ парти болон загварын шоу, хурал цуглаан зэрэг арга хэмжээг цогцоор нь зохион байгуулах боломжтой хамгийн том хүлээн авалтын танхимыг төрсөн өдрөөрөө ирсэн зочиддоо шоу энтертайнментыг ийнхүү мэдрүүллээ.
“Crocus Event Hall”-ын хамт олон зохион байгуулах үйл ажиллагаанаасаа хамаарч хөгжим дуугаралт, заалны зохион байгуулалт, гэрэл техникийг захиалагч, үйлчлүүлэгчийнхээ тав тухад бүрэн нийцүүлэн хийж өгдөг. Тиймээс нийслэлд хамгийн олон хүнийг хүлээн авах боломжтой энэхүү эвэнтийнхээ нэг насны төрсөн өдрийг томоохон компани, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг урин оролцуулж хийлээ.
Энэхүү энтертайнмент танхим нь 1500 гаруй метр квадрат талбайтай, 2 давхар, 1300 хүний тэмдэглэлт баяр ёслолын арга хэмжээг зохион байгуулах боломжтой юм. Мөн тэд босоо хүлээн авалт, шоу тоглолт, үдэшлэгтээ нэг дор 2500 хүнийг хүлээн авах багтаамжтай гээд олон давуу талтай аж.
“Крокус эвэнт холл”-ыг өнөөдөр их хотын залуус андахгүй мэддэг болжээ. Учир нь тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд залуусын шүтэн биширдэг, сонсохыг хүсдэг, хамтдаа хөгжилдөхийг мөрөөддөг “Sweety Emotion” хамтлагийн “Зүрхэн аялгуу” тоглолт, “A sound”хамтлагийн “247”, “Niciton”-ы “Үүлэн үст”, “Шар айраг”-ын “The Tribute”, “Хөх тэнгэр” хамтлагийн 25 жилийн хүндэтгэлийн тоглолт, “Люмино” хамтлагийн “Хэмнэл нэрэгч”, “Guys”-ын театрчилсан “Амьдрал үргэлж сайхнаараа” театрчилсан тоглолт, “Мөнхийн реп” хамтлагийн “Хит дуунууд” гээд 12шоу тоглолтыг амжилттай зохион байгуулсан билээ.
Г.ДАША