Д.Баттулга: Урамшууллыг нэмэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.10.07-нд нийтлэгдсэн

Д.Баттулга: Урамшууллыг нэмэхгүй

Д.Баттулга: Урамшууллыг нэмэхгүй

"Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ төлөөлөгчид урамшууллын мөнгө хэмээн тус бүртээ 27 сая төгрөг, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид улиралд 4.5 сая төгрөгийг урамшуулал хэлбэрээр авдаг” гэх асуудал олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж буй.

Шилэн дансны хуулийн хүрээнд нийтэд ил тод болсон энэ урамшууллыг чухам юунд зарцуулж, ямар зориулалтаар олгодог талаар НИТХ-ын дарга Д.Баттулга “UBS” телевизийн “Нээлттэй цаг” ярилцлагад оролцох үеэрээ тайлбар хийсэн юм. Энэ тухай хариултыг хүргэж байна.


-Сүүлийн үед нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн авдаг урамшуулалтай холбоотой мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар “Иргэдийн төлөөлөгчид урамшуулал авна. Урамшуулал олгох, зарцуулах журмыг тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрөө тогтооно” гэсэн байдаг. Үнэн хэрэгтээ энэ урамшуулал биш. Цалин ч биш. Хууль дээр л урамшуулал гэж нэр томъёогоор бичигддэг юм. Энэ бол тухайн төлөөлөгчийн тойрогтоо ажиллах зардал. Гэхдээ энэ нь зохицуулалт, журамтай. Та энэ мөнгөө тойрогтоо юунд зарцуулсан бэ гэдгээ эргээд тайлагнадаг. Энэ дагуу жилийн сүүлд тайланд нь аудитаас шалгалт хийж дүгнэлт гаргадаг.

Төлөөлөгч гэдэг өөрөө олон нийтийн итгэлийг хүлээж сонгогдсон хүн байдаг. Тиймээс тухайн тойргийн иргэд зовлон зүдгүүрээс эхлээд тулгамдсан асуудлаа хэлж төлөөлөгчдөө ханддаг. Энэ мэтчилэн асуудлыг шийдвэрлэхэд зориулсан, тойрогтоо ажиллах зардлыг л хэлээд байгаа юм. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахын тулд 90 сая төгрөг авдаг. Түүнтэй адилхан зардал гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин хуулийн дагуу бид үүнийг урамшуулал гэж нэрлэхээс аргагүй байдаг. Би “Энэ бол тойрогтоо ажиллах зардал” гэж бичиж үзсэн. Гэтэл аудитынхан хуулийн үг хэллэг хэрэглэхийг даалгасан. Ингээгүй тохиолдолд зөрчил гаргасан гэж үзнэ гэж мэдэгдсэн учраас урамшуулал гэж нэрлэхээс аргагүйд хүрсэн.

-Нөгөө талаас Аудитын газраас төлөөлөгчдөд олгодог энэ урамшууллыг хууль бус гэж мэдээлсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Аудитын газраас ямар тайлбар өгснийг би мэдэхгүй байна. Ямартай ч энэ бол хуулийн дагуу асуудал.

-Иргэдийн хурлын 45 төлөөлөгчийн нэг хэсэг нь зориулалтын дагуу тойрогтоо зарцуулсан байх. Нөгөө талаас зарим төлөөлөгчид хувьдаа зарцуулсан асуудал бий учраас урамшууллын асуудал ихээр шүүмжлэл дагуулаад байгаа юм биш үү?

-Тийм асуудал огт байхгүй. Хэрвээ үнэхээр тийм бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч нар гаргаж ирнэ. Зарцуулалтын тайланд хяналт тавьдаг учраас ийм асуудал байхгүй. Энд нэг зүйлийг хэлмээр байна. Төлөөлөгчдийн урамшууллыг зосгоож болно. Гэхдээ аль нэг дарга нь хуулиар заасан заалтыг зөрчиж болохгүй. Үнэхээр энэ урамшууллыг зогсоох хүсэлтэй бол УИХ-ын гишүүдийн зүгээс хуулийн заалтаа хүчингүй болгох хэрэгтэй.

-Төлөөлөгчдийн урамшууллын мөнгө ирэх жилээс нэмэгдэх үү?

-Гол нь энэ урамшууллыг зогсоох гээд байгаа бол хуулийн заалтаа хүчингүй болгох хэрэгтэй. Хэрвээ цаашид олгоод явна гэвэл бууруулна уу гэхээс нэмэх асуудал байхгүй. Нийслэлийн төсөв хүнд байгааг хаа хаанаа мэдэж байгаа. Тиймээс цаашид нэмэх асуудал яригдахгүй.


 

“UBS” телевизийн “Нээлттэй цаг” нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

БУУЛГАСАН: Б.ЗАЯА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж