Ихэнх нутгаар сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2015.10.07-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар сэрүүснэ

Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Нутгийн төв хэсгээр, маргааш өдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, өдөртөө зарим газраар  секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө  Хэнтийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад  нутгаар 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан,  өдөртөө 1-6 градус,  нутгийн зүүн хэсгээр шөнөдөө  3-8 градус, өдөртөө 6-11градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.


ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Баруун аймгуудын нутгаар:

Аравдугаар сарын 7-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус өдөртөө 5-10 градус дулаан , бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар:

Аравдугаар сарын 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж 5-10м/с, 6-7-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с, 8-нд нутгийн зүүн хэсгээр 12-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-8-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Аравдугаар сарын 7, 9-нд зарим газраар, 8-нд ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, 6-нд зарим газраар 12-14 м/с, 7-8-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүрч цасан шуурга шуурна. 7-9 нд ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 10-наас бага зэрэг дулаарна.

Говийн аймгуудын нутгаар:

Аравдугаар сарын 7-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, 6-7-нд зарим газраар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 7-8-нд ихэнх нутгаар хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 4-9 градус дулаан байна. 9-нөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар бага зэрэг дулаарна.

Эх сурвалж: УЦУОШГ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж