
ОХУ-аас нийтдээ 91 мянган тонн түлш татах учир Монгол Улс гурван сарынхаа хэрэглээний түлштэй болно” хэмээн итгэлтэй мэдэгдэж байв. Мөн энэ сарын 1-ний өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар шатахууны хомсдлын талаар хэлэлцэх үеэр ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын орлогч дарга Г.Болдхүү, “Энэ сарын 6, цаанадаа 10 гэхэд дизель түлшний нийлүүлэлт хэвийн болно” гэж мэдэгдэж байлаа. Гэвч бодит байдалд тэдний хэлсэн бүхэн эсрэгээр эргэж, нэмэр дээр нэрмээс гэгчээр шатахууны хомсдол, АИ-92 бензинээр хүрээгээ тэлэв. Аль тавдугаар сард л ЭБЭХ-ний сайд Д.Зоригт ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд Сергей Иванович Кудряшовт захидал бичиж Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй, хэрэгцээт хэмжээгээр нийлүүлэх талаар арга хэмжээ авахыг хүссэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.И.Медведев ч Монголд нийлүүлэх шатахууны асуудалд онцгой анхаарахаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид хэлж байлаа. Үүнээс гадна ЭБЭХ-ний сайд Д.Зоригт шатахууны нэмэлт эх үүсвэр олохоор БНХАУ-руу нисч, ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан баг аль тавдугаар сарын 11-13-нд Москвад очиж, “Роснефть”-ээс 8000 тонн, “ТНК-БП” компаниас 16000 тонн дизель түлш авахаар гэрээ хэлцэл хийгээд ирсэн. Тухайн үед албаны хүмүүс “ТНК-БП” компаниас авч байгаа түлш 5400 километрийн алсаас ирж яваа зургадугаар сарын 10 гэхэд Монгол Улсын хилээр орж ирнэ гэж ард түмнийг тайвшруулж байсан. Замд яваа гэх шатахуун хаана явна вэ. Үүнд хэн гэгч ямар албан тушаалтан анхаарал тавьж байна. Албан тушаалтнуудын хоосон амлалтаар иргэдийн автомашины банк бензин, түлшээр дүүрэхгүй шүү дээ. Тэдний ажил амлалт хоёр зөрж буй нь өнгөрсөн амралтын өдрүүдээр бензин, түлшний үнэ нэгэн зэрэг нэмэгдсэнээс харагдаж байна. Шатахууны хомсдлоос үүдэлтэй өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт ч мэдрэгдэж эхэллээ. Түүнчлэн инфляц өссөн талаар эдийн засагчид ярьж эхлэв. Байдал ийм байхад худлаа хэлж, хоосон амласан Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, ЭБЭХЯ-ний Түлшний бодлогын газрын орлогч дарга Г.Болдхүү нараас та бүхний зургадугаар сард орж ирнэ гэж амлаад байсан дизель түлш хаана явааг асууя. Хэвийн болно гэж тэдний амласан хугацаа гурван өдрөөр хэтэрлээ. Гэтэл хэвийн болох нь битгий хэл дизелийн хомсдол АИ-92 бензинээр хүрээгээ тэлж, дээр нь үнэ огцом нэмэгдлээ. Түлшнийхээ асуудлыг ч шийдэж чадаагүй байхад АИ-92 бензин ховордлоо. Хамгийн гол нь үнэнийг мэдмээр байна. Үнийг үгсэн хуйвалдаж нэмэв үү, үнэхээр хомсдол үүсэв үү. Хэрвээ хомсдол үүссэн бол үүнээс хэзээ гарах вэ. Харин үгсэн хуйвалдаж нэмсэн бол зуд болоход нохой зоолно, зовлон болоход лам таргална гэдэг шиг үнийн хөөрөгдлөөр ашиг олж буй импортлогчдыг хянадаг, хариуцлага тооцдог бүтэц гэж байна уу.
ЗОХИОГЧИЙН Н ЭРХ: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” СОНИН