
Афганистанд НҮБ-ын инженер техникийн хангамжийн таван ажилтан сураггүй болсон тухай Reuters мэдээлэв.
Афганистан дахь НҮБ-ын төлөөлөгчдийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дэн МакНортон (Dan McNorton) мэдэгдэхдээ одоо тэдэнд алга болсон ажилтнуудынхаа талаар мэдээлэл байхгүй гэв. Одоо Афганы цагдаа ба НҮБ-ын ажилтнуудаас бүрэлдсэн комисс мөрдөн байцаалтыг явуулж байна. Тэднийг талибууд баоьцаанд авсан байж магадгүй гэнэ.
Талибууд Афганистанд ажиллаж байгаа гадаадын хүмүүсийн барьцаалан Америк, Афганы шоронд байгаа талибуудаар солихыг оролддог. Тэд хамгийн сүүлд францын сэтгүүлчдийг баривчилсан бичлэгийг тараан Францын ерөнхийлөгч Николя саркозигаас шоронгийн хоригдол талибуудыг чөлөөлүүлэх талаар ажиллахыг шаардсан байв. Шаардлагаа биелүүлээгүй бол барьцаанд байггаа сэтгүүлчдийг тэд хөнөөнө гэжээ.
Афганистанд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын төлөөлөгчдийн байгууллага 2002 оны хоёрдугаар сард байгуулагдсан ба түүний зорилго нь Афганистанд хүний эрхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, эдийн засгийг нь сэргээх зэрэг үүрэг юм. Өдгөө тус байгууллагынхан Талибан ба Афганы эрх баригчдын хооронд яриа хэлцэл явуулах тал дээр ажиллаж байна.