
Балавингийн гэр бүлийнхний хэлж буйгаар тэрбээр анх төрөхдөө энгийн л хүнтэй адил өсөлттэй байсан боловч дөрвөн наснаас нь эхлэн ямар нэг ер бусын гэмээр зүйл анзаарагдаж, үе тэнгийнхний нь өсөлт, хөгжил илт илүү байгаа нь мэдрэгдэх болсон гэнэ. Түүний эцэг эхийн хэлснээр Балавинг нэг насны төрсөн өдрөөсөө хойш дахиж өсөөгүй аж. Чухам яавал өндөр болгож, ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар мэдлэггүй, дээр нь эмчилгээнд зарцуулах мөнгөгүй, тарчигхан амьдралтай байсан учир эцэг, эх нь хүүдээ тус болж чадаагүй гэнэ.
С.Цэлмэг