Израилийн цэргүүд 13 настай палестин хүүг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

Израилийн цэргүүд 13 настай палестин хүүг хөнөөжээ

 

Палестины Иордан голын баруун эргийн Бетлехемийн ойролцоох Палестины дүрвэгсдийн лагерьт өчигдөр палестинчууд болон Израилийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүсч, энэ үеэр 13 настай хүү цээж хэсэгтээ буудуулан нас баржээ. Үүнээс гадна олон хүн хүнд, хөнгөн бэртэж гэмтсэн байна.

 

Израилийн талын  мэдээлж буйгаар 50 гаруй хүн аюулгүйн албаныхны өмнөөс чулуу шидэж танхайрсан бөгөөд үүний дараа томоохон хэмжээний мөргөлдөөн үүсчээ.

 

Мөргөлдөөн болохын өмнөх өдөр 15 настай хүүг хөнөөсөн гэх шалтгаанаар Израилийн цагдаагийн газар 19 настай палестин залууг буудаж буй бичлэг олон нийтийн сүлжээ болон телевизүүдээр цацагдаж, палестинчуудын уур бухимдлыг төрүүлж, улмаар  уурссан иргэд Израилийн аюулгүйн албаныхны өөдөөс сөрснөөр томоохон хэмжээний мөргөлдөөн үүсчээ.

 

Ийнхүү Израиль Палестины нөхцөл байдал хяналтаас гарч, дахин дайн дэгдэж болзошгүй гэсэн болгоомжлолыг ч үүсгээд байна. Харин Олон улсын нийгэмлэгийн зүгээс аль аль талыг хүлээцтэй байхыг уриалж байгаа юм.

 

 

Б.ДАВАА

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж