Шар дээвэр Циркт аз авчрах уу?

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Шар дээвэр Циркт аз авчрах уу?

Дасал болсон цэнхэр дээврээ “АСА” Цирк улбар шар өнгөтэй болгож будсаныг хэн хүнгүй л харсан байх. Огцом өөрчлөлтийг яагаад хийсэн юм бол? Тэнгэрийн цэнхэрээс хурц тод улбар шар руу үсрэх шалтгаан юу байсан юм бол?


Бараг хоёр жил орчмын өмнө “Азийн фэнг-шүй” төвийн захирал эмэгтэй зурагтын нэгэн сувагт ярилцлага өгч байхдаа Циркийн дээврийг ийм өнгөөр будах тухай зөвлөсөн юм. “Энэ Циркийг хариуцаж байгаа хүмүүст зориуд хэлье. Дээврээ улбар шар өнгөөр будаадахаач ээ. Тэгвэл шал өөр болж, амжилттай ажиллаж, ашиг орлого ч нэмэгдэнэ. Бөхийн өргөөг хар л даа. Шар дээвэртэй болохоор тэнд хүний хөл тасрахгүй байгаа юм” хэмээн тэрбээр ярьсан билээ. Уг зөвлөгөөг Улсын Циркийг хувьчилж авсан эрхмүүд хүлээж авсан бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж