Шилдэг тамирчнаар Ж.Содномдорж шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

Шилдэг тамирчнаар Ж.Содномдорж шалгарлаа

Боулингийн холимог багийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт “Биг боулинг” төвд боллоо.

Монголын боулинг сонирхогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнд 30 тамирчин сугалаагаар зургаан багт хуваагдан оролцов. Тамирчид сугалааныхаа дагуу хүний, өөрийн гэлгүйгээр аль ч багт тоглодгоороо энэ тэмцээн онцлог. Ингэснээр тамирчдын өрсөлдөөн ч бүр их нэмэгдэж, үзүүштэй болдог юм. Баг тус бүр дөрвөн тоглолт хийж хоёрдугаарт шатанд дөрвөн баг өрсөлдсөн. Нэгдүгээр байраар гарсан нь IV, II болон III байрт шалгарсан багууд хоорондоо хүч үзлээ. Ийнхүү Д.Зоригоо (Т.Мөнхзул, Лхаасүрэн, Н.Дуламсүрэн, Д.Ганболд) ахлагчтай баг түрүүлж Д.Амьбөх (С.Төмөр-Очир, Н.Бат-Амгалан, Х.Өлзийхорол, Ж.Түвшинсанаа), Ж.Содномдорж (Эрдэнэбат, Жаргалсайхан, Хандаа, Төмөрөө) ахлагчтай багууд удаалж, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Шилдэг тамирчнаар 224 оноо авсан Ж..Содномдорж шалгарлаа.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж