Хуучин өмсөхгүй хувцаснуудаа яах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

Хуучин өмсөхгүй хувцаснуудаа яах вэ?

Хувцсанд хүний сайн муу бүхий л энерги шингэж байдаг учир түүнтэй онцгой харьцах хэрэгтэй.

1. Үхэр, нохой, хонь, луу өдрөөс бусад өдөр бага зэрэг арц асгаж байгаад бөөнөөр нь шатааж болно.

2. Харин хүнд өгөхөөр бол зарж байна гэсэн дом хийгээд 100₮ ч хамаагүй аваад өгч болно. Учир нь хүнд хувцсаа өгөх нь өөрийнхөө хувь заяаг сольж байна гэсэн утгатай учир өөрөөсөө доор амьдарч байгаа хүнд өгөх нь тун зохимжгүй. Гэвч зайлшгүй өгөх шаардлага гарсан тохиолдолд дээрх шиг багахан хэмжээний дом болгож мөнгө аваарай. Манайхан хамаатан садандаа өгөх хандлагатай байдаг.

3. Харин хүүхдийн хуучирсан хувцсыг дүү нарт нь өгөхөд онцгой сайн домын хамгаалалт болж өгдөг.

4. Тиймээс коммиссын барааны хувцас ер нь бол тааламжгүй зүйлсийг дууддаг байх нь байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж