”LulzSec” -Ногоон малгайт хакерууд

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

”LulzSec” -Ногоон малгайт хакерууд

Өөрсдийгөө LulzSec хэмээн нэрлэж цахим ертөнцөд шилдэг хакерчид хэмээн зарласан энэхүү нөхдүүдийг мэдэхгүй хүн тун ховор болсон байх. Одоогоор хийсэн үйл хэргийн цахим ертөнцтэй холбож үзвэл Осама Бинладентай дүйцэхүйц хэрэг хийсэн улсууд юм. LulzSec-ийг ногоон малгайт хакерууд хэмээн өргөмжилж байна. Ногоон малгайт хакерууд бол хар цагаан малгайтуудыг хослуулагчид юм. LulzSec-н хакердсэн үйл хэргүүд түүхэнд бичигдэх төдийгүй кибер ертөнцөд хамгийн том хохирол учруулсан нь нэр хүндтэй болгожээ. Миний мэдэхээр LulzSec-ийхэн твиттер нээсэн дариудаа 7,000 дагуулагчитай болж байсан харин 3 хонгийн дараа ороход 50,000 дагагч болсон байв харин одоо бол 126,000 дагагчтай болсон байна. Үүнээс харахад LulzSec-ийн нэр хүнд хэр байгаа нь тодорхой юм. Япончууд IT салбарт тэргүүлэгч, үргэлж шинэ санааг нэвтрүүлдэг байсан цаг саяхан харин одоо л бол тэд энэ салбартаа хөгширчээ (гэхдээ ингэж хэлвэл хилсдэх юм. Тэд хэсэг хугацаанд л тийм байсан). Европчууд энэ салбарт шинийг эрэлхийлж байна. Японы алдарт Sony компаний сервер лүү нэвтрэн 1,000,000 гаруй хэрэглэгчийн мэдээллийг авч чадсан билээ. Үүнээс харахад IT салбарт томоохонд тооцогдох компани хэрэглэгчидийн аюулгүй байдлийг ийм муу хангаж байгааг харахад бусад түвшин доогуур компаниудынхыг ярилтгүй биз. Гэхдээ бас бид бүхний сайн мэдэх Nintendo компаний сервер лүү халдаж ердөө вэб тохиргоо файлыг алдаж, хэрэглэчидийн мэдээллээ алдаагүй юм. Sony компаний сервер халдлагад удаа дараа өртсөн билээ. Мөн LulzSec-ийхэн сайт дээрээ Sony-гийн код хөгжүүлэгч багийн сайт болох scedev -ийг 6 сарын 6нд хакдаж сайтын хуулж авна эхэн кодыг сайт дээрээсээ татахаар байршуулсан билээ. Өчигдөр буюу 6 сарын 10нд Pron.com порно видеоны сайтын хэрэглэгчидийн өгөгдлийн санг хуулж авч сайт дээрээ мөн тавьсан байна. Энэ дунд манай Монгол хэрэглэгчидийн мэдээлэл ч явж байна лээ. За тэгээд сайт руу нь оровол бусад зөндөө олон хакердсан мэдээллүүд байгаа. Сайт болгонд нууцлалын баталгаа гэсэн хуудас байдаг. Энд хэрэглэгчидийн мэдээллийг хувийн чанартай болон бусдад дэлгэхгүй гэж бичсэн байдаг харин та одоо энэ үгэнд итгэж байна уу?

www.kt.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж