Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн, “Үндэсний хөгжил-Монгол хүн” клубийн зохицуулагч Б.Найдалаа АНУ-ын Вашингтон хотноо байрлах Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк болон Олон Улсын Санхүүгийн корпорацид ажилладаг Монгол мэргэжилтнүүдэд намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ. Танилцуулгад оролцсон мэргэжилтнүүд Монгол хүнээ дээдэлсэн үзэл баримтлалтай, эрмэлзэл, хүрэх зорилго нь хэмжигдэхүйц тодорхой “Монгол зорилго – 2050” хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлж, ХҮН намын дэргэдэх “Бодлого Судалгааны Хүрээлэн”-д хамрагдан өөрсдийн ажилладаг, мэргэшсэн чиглэлээрээ хувь нэмрээ оруулахаар боллоо. Тус намынхан орон нутагт салбар хороодоо байгуулахын зэрэгцээ гадаадад амжилттай ажиллаж амьдарч буй элэг нэгт Монголчуудаараа хүрээгээ тэлж, тэдний мэргэжлийн өндөр ур чадвар, хуримтлуулсан туршлагыг намын мөрийн хөтөлбөр, бодлого шийдэлд шингээхийн төлөө ажиллаж байгаа юм байна.
Г.ТУУЛ