Тоон системд бүрэн шилжлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.05-нд нийтлэгдсэн

Тоон системд бүрэн шилжлээ

Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх ажил орон даяар явагдаж дуусчээ. Тодруулбал, радио, телевизийн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх эцсийн хугацаа өнөөдөр байсан юм. Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлж буйгаар улс даяар 375 аналоги системийн станцыг унтрааж, тоон системд шилжих учиртай. Өнөөдрийн байдлаар энэ ажил дуусч, 375 аналоги системийн станцыг бүрэн унтраажээ.

Өөрөөр хэлбэл, аналоги системээр сэрээн антенн ашигладаг айлуудын телевизор гарах боломжгүй болж байгаа юм. Нийт өрхийн 42 хувь нь сэрээн антеннаар телевизороо үздэг гэх тооцоо бий. Тиймээс эдгээр өрх тоон системд хувиргагч төхөөрөмж 60 мянган төгрөгөөр худалдаж авах ёстой. Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээллээр улсын хэмжээнд тоон системд хувиргагч төхөөрөмжийг 140 мянган өрх худалдан авчээ. Иргэдийн хувьд телевизороо унтрах хүртэл хувиргагч төхөөрөмж авах асуудалд хойрго хандаж байгааг албаныхан хэлсэн. Харин тоон системд шилжиж, телевизор нь гарахгүй болохоор хүссэн хүсээгүй хувиргагч төхөөрөмжийн эрэлт нэмэгдэнэ хэмээн харж байгаа аж.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж