Хэнтийчүүд Өндөр хан уулаа тахижээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Хэнтийчүүд Өндөр хан уулаа тахижээ

Хэнтийчүүдийн эртнээс дээдлэн шүтэж ирсэн Өндөр хан уулыг тахих ёслол саяхан болж өнгөрчээ. Уг ёслолыг Хэнтий аймгийн ҮЗХ-ны гишүүн, аймгийн Ардчилсан намын дэд дарга, Залуучуудын холбооны дарга М.Хүдэрбаатарын санаачилга, санхүүжилтээр тахиж уул ус нутгийн олноо баясгасан байна. Өндөр хан уулыг тахих энэ жилийн ёслол Монголдоо анх удаа 999 ул боовоор идээ засаж хүндэтгэл үзүүлснээрээ ихээхэн өвөрмөц байсан аж.  Энэ нь монголчуудын эртнээс хүндэтгэн засаж ирсэн идээ ундаагаа дээдлэх улмаар ул боовыг монголчуудын өв сан болгон “Юнеско”-д бүртгүүлэх ажлынх нь эхлэл болж буй хэмээж байлаа. Түүнчлэн “Өндөр хан” уулыг тахих ёслолын үеэр эрийн гурван наадмыг зохион явуулсан нь нутгийн олонд баяр дээр баяр нэмсэн байна. 

Наадмыг зохион байгуулсан М.Хүдэрбаатар нь нэгэн үе арлын Япон оронд эх орныхоо нэрийг өргөж явсан бөгөөд өнгөрсөн жилээс Ардчилсан намаас зохион байгуулж байгаа “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн “Эрдэм боловсролтой Монгол хүн” ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж