Гаалийн татварын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.05-нд нийтлэгдсэн

Гаалийн татварын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуваарийн дагуу 16:00 цагт хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдааны тухай, Монгол Хорватын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай асуудлуудыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэлцүүлнэ. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Иргэний нисэхийн тухайхуулийн төслийн үзэл баримтлалыг Зам тээврийн сайд М.Зоригт нар тус тус хэлэлцүүлэх аж. Танилцуулах асуудлын хүрээнд Эрчим хүчний сайд, Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай С.Баярцогт танилцуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж