Г.Нямдавааг чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.05-нд нийтлэгдсэн

Г.Нямдавааг чөлөөлжээ

Зам тээврийн яамны сайд М.Зоригт зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн байна. Тухайлбал, ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдавааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, компанийн захирал Г.Жаргалсайханд хариуцлагын арга хэмжээ авсан байна. Мөн тус яамны ТЗУХЭГ-ын дарга Б.Занданбатад мөн арга хэмжээ авчээ. Г.Нямдаваагийн оронд “Дайны эрсдлийн сан” нэрээр албан тушаалаа урвуулан ашиглаж, ял сонсч явсан Ц.Орхоныг томилох нь гэсэн хардлага ИНЕГ-ынханд байна.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж