ОХУ-ын Якут улсын Якутск хотод ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан ҮIII дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн өндөрлөлөө.
Тэмцээний 86 кг-ын жинд өрсөлдсөн залуу бөх Л.Төртогтох урамтай сайхан барилдаж, нэгдүгээр тойрогт Беларуссын бөх Евгений Алешкевичийг 2:1, хагас шигшээ барилдаанд Азербайжаны бөх Магомед Абдулхаликовыг 1:1 харьцаагаар хожиж, алтан медалийн төлөөх барилдаанд Румыний Андре-Виктор Франтыг 2:1 харьцаагаар ялж, жиндээ тэргүүллээ.
Тус тэмцээний 61 кг-ын жинд өрсөлдсөн Б.Нэмэхбаяр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Буриадын бөх Даша Шарастепановт 2:4 онооны харьцаагаар дийлдэн, дагах барилдаанд Якутын бөх Реворий Самсонов, Буриадын бөх Булат Айсуев нарыг ялж, хүрэл медалийн төлөө Байгалийн чанад дахь хязгаарын бөх Булат Батоевтой барилдан, 1:3 харьцаагаар дийлджээ.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
61 кг
1. Скрябин Нюргун (Якут улс)
2. Даша Шарастепанов (Буриад улс)
3. Булат Батоев (Байгалийн чанадахь хязгаар)
3. Бекренев Андрей (Якут улс)
5. Батсайханы Нэмэхбаяр /Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегаватт” клуб/
70 кг
1. Евгений Жербаев (Буриад улс)
2. Ильдус Гиниятуллин (Татар улс)
3. Герман Титов (Якут улс)
3. Тимур Николаев (Якут улс)
86 кг
1. Лувсандоржийн Төртогтох (“Ганьт” клуб)
2. Андре-Виктор Франт (Румын)
3. Мухамад Саадам (Тунис)
3. Магомед Абдулхаликов (Азербайжан)
125 кг
1. Изамиль Изочижтек (Польш)
2. Даниил Картавый (Украин)
3. Шамиль Хакиев (Эрхүү муж)
3. Мухамази Магомедов (Дагестан улс)
Эх сурвалж: МЧБХ