БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2015.10.05-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсад айлчилна

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсад айлчилна

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань манай улсад энэ сарын 8-10-ны өдрүүдэд ажлын айлчлал хийх гэж байна. 2015 оны хувьд батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа өндөр төвшинд хөгжиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсу, Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа, Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Элчин сайд Александр Вершбоу зэрэг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар манай улсад айлчилж, хоёр талын хамтын ажиллагаа өндөр төвшинд хүрэх алхам болсон юм.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань 19 настайдаа цэргийн албанд ирж Ланьжоугийн цэргийн тойрогт байлдагчаар ажилласан нэгэн юм. Чан Ванцюанийг зэвсэглэл, шинжлэх ухаан-техникийн өндөр мэдлэгтэй цэргийн зүтгэлтэн хэмээн Хятадын дээд удирдлага үнэлсэн байдаг. Түүнийг Зэвсэглэлийн ерөнхий газрыг удирдаж байх үед ХАЧА-ийн зэвсэглэл техник эрчимтэй шинэчлэгдэх зам руугаа орсон гэж үздэг. Тухайлбал энэ хугацаанд анхны нисэх онгоц тээгч хөлгийг далайд гаргаж, радарт баригддаггүй “Зянь-20” байлдааны нисэх онгоц, “Юнь-20” хүнд даацын цэргийн тээврийн нисэх онгоцыг зэвсэглэлд авсан. БНХАУ-ын удирдлага “хятад мөрөөдөл”-ийг хэрэгжүүлэх лоозонг дэвшүүлж бие даасан, тайван хөгжлийг хангах стратегийг үргэлжлүүлж, үүнд хүчирхэг Зэвсэгт хүчин найдвартай ар тал болох ёстой хэмээн тунхагласан. Хүчирхэг Зэвсэгт хүчний гол шалгуур бол орчин үеийн зэвсэг, техник бөгөөд ийм зэвсэглэлтэй болоход хөгжингүй эдийн засаг, инноваци, боловсон хүчин хэрэгтэй гэдгийг Хятадын шинэ удирдлага онцолж байсан. Жанжин Штабын Зэвсэглэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Чан Ванцюанийг Батлан хамгаалахын сайдаар томилсон нь энэ чиглэлд түлхүү анхаарах бодолтой байгаагийн илрэл гэж судлаачид онцолдог байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж