Өнөөдрийнхөө бичлэг дээр би өөрийгөө нүд ирмэхийн дотор аз жаргалтай болгох 3 аргын тухай ярилаа. Энэ 3 аргын аль нэгийг дангаар нь хэрэглэж болно эсвэл хамтад нь ч хэрэглэж бас болно.
Эхний арга талархах арга.
Талархлаа илэрхийлэх арга бол өөрийгөө маш хурдан аз жаргалтай болгох шилмэл арга юм. Хэрвээ та сэтгэл санаагаар унаж байгаа бол, уур хүрч байгаа бол, дотор тавгүйтээд байгаа бол энэ аргыг хэрэглээрэй. Хэрэглэнгүүт тайвшраад, сэтгэл онгойхыг мэдрэх болно.
Нүдээ аниад, гүн амьсгаа авч байгаад
● Хамгийн их талархаж байгаа 1-5 зүйлийн тухай бодоорой
● Яагаад эдгээр зүйлд талархаж байна вэ? тухай бодоорой
● Эдгээр зүйлүүд таны амьдралд юу юу авчирч байна вэ? тухай бодоорой
Дараагийн арга төсөөлж, зураглах арга.
● Хэрвээ та хүссэн амьдралаараа амьдарч байгаа бол ямар байх байсан бэ?
● Хэрвээ таны бүх тавьсан зорилго биелбэл ямар байх вэ?
● Хэрвээ та хүссэн амжилтандаа хүрвэл ямар байх вэ? тухай бодоорой.
Энэ аргыг өдрийн турш хэдэн удаа ч хэрэглэж болно. Туршаад үзээрэй.
Сүүлчийн арга бясалгал хийх арга.
Өөртөө өдөрт хэдхэн минут гаргаж байгаад дуртай бясалгалаа хийгээрэй. Хэрвээ та бясалгал урьд нь хийж байгаагүй, эсвэл ямар бясалгал хийхээ мэдэхгүй байвал энд дарж “өөрийгөө хайрлах” үнэгүй бясалгалыг хийж болно эсвэл миний бэлтгэсэн бясалгалуудаас сонирхоорой.
Эх сурвалж: www.ukatumur.com
Холбоотой мэдээ