Агаарт хөвж буй мэт харагдах бөмбөлөг хэлбэрийн спикерийг та өрөө тасалгаандаа тавьснаар шинэлэг өнгө аясыг мэдэрч болох юм.
Энэхүү спикер нь загварын хувьд өвөрмөцөөс гадна wireless учир энд тэндээс залгуур холбох, сунжирсан утас харагдахгүй давуу талуудтай.
Энгийн USB оролтоор цэнэглэнэ. WiFi болон Bluetooth-ээр бусад ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогдоно.
Үнийн хувьд 140 ам.доллар аж.
Т.МӨНХ