Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн Дорноговь аймгийн төв Сайншанд хотод аравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээнийг анх 1964 оноос зохион байгуулж эхэлжээ.
Өсвөрийн улсын аваргын ерөнхий зохион байгуулагчаар Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дорноговь аймгийн биеийн тамир спортын газар, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний бөхийн холбоо ажиллалаа.
Ирээдүйн аварга, арслан, гарьд , заануудын залгамж халаа болсон өсвөрийн хүчтэнүүд гурван насны ангилалд уран мэхийг уралдуулав. Догшин хутагт Данзанравжаагийн өлгий нутагт анх удаа болж байгаа өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Орхон, Баян-Өлгийгөөс бусад 19 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргээс шалгарсан 16, 17, 18 насны 80 гаруй бөхчүүд хүч үзжээ.
Нас бүрийн барилдаан тойргийн журмаар явагдаж, хамгийн олон даваатай бөхчүүд шилдгээр шалгарсан байна.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
16 нас /28 бөх/
1. Н.Өсөхбаяр /Сүхбаатар аймаг/ – 27 даваа
2. Т.Дашжамц /Өмнөговь аймаг/ – 24 даваа
3. Ж.Жавхлан /Хан-Уул/ -24
4. Э.Үнэнхүү /Чингэлтэй/23
5. М.Гантулга /Өвөрхангай/ -21
6. А.Нармандах /Дундговь/ -20
17 нас /28 бөх/
1. Б.Лхагвадорж /Чингэлтэй/ – 27 даваа
2. Ч.Алтангэрэл /Баянхонгор/ -24 даваа
3. М.Лхагвагэрэл – /Хан-Уул/ -24даваап
4. Б.Отгонбаяр -/Өвөрхангай/ – 23
5. Ш.Бямбадорж /Хэнтий/ – 20
18 нас /28 бөх/
1. Б.Бат-Эрдэнэ /Дорноговь/ /16, 17 настайдаа мөн түрүүлсэн/ – 27 даваа /аймгийн заан цолтой./
2. Х.Наранбаяр /Сэлэнгэ/ -25 даваа
3. Б.Түвшинтөгс /ЧИнгэлтэй/ -25 даваа
4. Д.Эрдэнэтулга /Хан-Уул/ -24 даваа
5. О.Эрдэнэбат /Хэнтий/ -22 даваа
Багийн дүн:
1. Чингэлтэй дүүрэг, БТСХ
2. Хан-Уул, БТСХ
3. Өвөрхангай
4. Сэлэнгэ
5. Увс
6. Ховд
7. Хэнтий
8. Дундговь
9. Өмнөговь
10. Дорноговь
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн үндэсний бөхийн өсвөрийн УАШТ Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж, 2014 оны өсвөрийн улсын аваргад улсын начин Б.Адъяахүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг, дэд байрт аймгийн начин Н.Нэргүйбаатар дасгалжуулагчтай Хэнтий аймгийн баг, гуравдугаар байрт Гавъяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Булган аймгийн багууд тус тус шалгарч байжээ.
Б.ЭНХ