Сири хүнд байдалд ороод байна

Хуучирсан мэдээ: 2015.10.05-нд нийтлэгдсэн

Сири хүнд байдалд ороод байна

 

Сирийн Ерөнхийлөгч Башар ал-Асад “Сири, Иран, ОХУ-ын эвсэл үр дүнтэй ажиллахгүй бол Сирийн бүс нутаг сүйтгэгдэх аюулд ороод байна” хэмээн мэдэгдсэн тухай CNN мэдээлжээ.

 

Тэрээр АНУ-ын тэргүүлсэн эвслийн агаарын цохилтыг ихэд шүүмжлээд, алан хядах үйл ажиллагаа хэмээсэн байна.

 

Харин ОХУ-ын зүгээс хэдхэн хоногийн өмнөөс эхлүүлсэн агаарын цохилтыг харьцангуй үр дүнтэй, Исламын улсын адан хядагчид руу чиглэсэн, үр дүнтэй дайралтууд болсон хэмээсэн байна.

 

Түүний хэлснээр Сири, Иран, ОХУ, Иракийн эвсэл нь АНУ-ын тэргүүлж буй эвслээс илүү үр дүнтэй, терроризмын эсрэг тэмцэл болно хэмээн онцолсон байна.

 

ОХУ-ынэ Батлан хамгаалахын сайд ням гаригт мэдээлэл хийхдээ “Сүүлийн 24 цагийн дотор Исламын улсын сургалтын хуаран, тэсрэх төхөөрөмжийн агуулах зэрэг байгууламжуудыг онилон 10 удаа агаарын дайралт хийсэн. Ингэснээр бид тус алан хядах бүлэглэлийн хяналтын систем, бусад хангамжийг тасалдуулж чадсан” хэмээсэн байна.

 

Мөн тэдний хийсэн дайралтаар өндөр тушаалын албан тушаалтнууд болон 100 гаруй дайчид амиа алдсан гэжээ.

 

Харин Сирийн босогчдын мэдээлж буйгаар Оросын агаарын цохилтын үеэр хоёр хүүхэд, нэг малчин эр амиа алдсан ба 15 хүн шархадсан гэжээ. Тиймээс агаарын цохилтыг дайснуудын байршилд бус гэмгүй ард иргэд амьдарч буй бүс нутгуудад хийж байна хэмээн шүүмжилсэн байна.

 

Башар ал-Асадыг олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс ихээхэн шүүмжилж, улстөрийн бодлогоо өөрчилж, гэмгүй ард иргэдийг хөнөөж буй иргэний дайнаа зогсоохыг шаарддаг.

 

Гэвч үүний хариуд тэрээр “Энэ бол Сирийн дотоод асуудал. Хөндлөнгөөс оролцох хэрэггүй” гэсэн хариултыг өгдөг юм.

 

Н.ЦЭНД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж