1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам, Монгол цэргийн музей хамтран "Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жил” сэдэвт үзэсгэлэнг дэлгээд байна.
Үзэсгэлэн аравдугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнд 100 гаруй гэрэл зураг, Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Хятадын Чөлөөлөх армитай холбоотой бэлэг дурсгалын зүйлс зэргийг дэлгэн толилуулжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе, ахлах хурандаа Боау Ю Хай, Цэргийн атташегийн орлогч хурандаа Ян Шин, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ нарын удирдлагууд оролцсон байна.
Б.ЭНХ