Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож буй. Тэгш ойд зориулан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Ялангуяа энэ аравдугаар сард гэрэл зургаар амьсгалсан өдрүүд тохиох аж.
Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойн хөтөлбөр:
Аравдугаар сарын 04.
12:00 цагаас В.Баттулгын “Ертөнцийг гэрлээр бичих урлаг” номын нээлт болно.
Аравдугаар сарын 05.
12:00 цагаас Монгол улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Хэвлэлийн бага хурал – Монгол Ньюс
Аравдугаар сарын 05-06.
11:00 цагаас Даваасамбуугийн “Жаранг түүхэлсэн агшин” үзэсгэлэн. "Q art gallery".
Аравдугаар сарын 07-08.
11:00 цагаас Б.Болор-Эрдэнийн “Нүд-2” үзэсгэлэн. "Q art gallery".
Аравдугаар сарын 09-10.
12:00 цагаас Нийт гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн. "Q art gallery".
Аравдугаар сарын 10..
12:00 цагаас “Монголын гэрэл зурагчид 80 жил” номын нээлт. "Q art gallery".
Аравдугаар сарын 11.
13:00 цагаас Баярын хурал. Улсын Филармоны концертын танхимд.
Аравдугаар сарын 11.
16:00 цагаас Дурсгалын зураг авалт. Чингисийн талбайд
Аравдугаар сарын 11.
17:00 цагаас Хүлээн авалт. "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд
Аравдугаар сарын 13-15.
13:00 цагаас Гэрэл зургийн техник хэрэгсэл, сурталчилгаа, үзэсгэлэн
Аравдугаар сарын 14.
12:00 цагаас Г.Ган-Өлзийн “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэн. "Blue moon" арт галерей.
Д.ЖАГАР