Есөн байршлын газрыг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2015.10.04-нд нийтлэгдсэн

Есөн байршлын газрыг дуудлагаар худалдана

Нийслэлийн нутаг дэвсгэрийн есөн байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг Нийслэлийн өмчийн харилцааны газраас зарлажээ. Дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6-р хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулах аж.


ДУУДЛАГААР ХУДАЛДАХ ГАЗАР:

  • Баянгол дүүрэг, 20-р хороо дөрөвдүгээр цахилгаан станцын зүүн талд
  • Баянзүрх дүүрэг 10-р хороо “Витсамо” үйлдвэрийн хойд талд
  • Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 22-ын товчооны урд талд
  • Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Авто худалдааны цогцолборын бүс зургаа, барилга найм
  • Сонгинохайрхан дүүрэг 32-р хороо, Авто худалдааны цогцолборын бүс зургаа, барилга долоо
  • Сонгинохайрхан дүүрэг З2-р хороо, Авто худалдааны цогцолборын бүс зургаа, барилга долоо
  • Хан-Уул дүүрэг 10-р хороо, Буянтухаа спорт цогцолборын зүүн урд талд
  • Хан-Уул дүүрэг 10-р хороо, Буянтухаа спорт цогцолборын зүүн урд талд
  • Хан-Уул дүүргийн 10-р хороо, Түргэний гол дагуу

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2015 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 8:00- 17:00 цагийн хоооронд нийслэлийн өмчийн харилцааны газрын жижүүрийн дэргэдэх битүүмжилсэн бүртгэлийн хайрцгаар хүлээн авах бөгөөд бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаах юм байна.

Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарьд ордны 14 давхрын хурлын зааланд аравдугаар сарын 21-ны 10 цагаас эхлэн нээлттэй явагдах аж.

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж