Иргэдийн төлөөлөгчдийн урамшууллыг зогсооно

Хуучирсан мэдээ: 2015.10.04-нд нийтлэгдсэн

Иргэдийн төлөөлөгчдийн урамшууллыг зогсооно

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын төлөөлөгчид сард 4.5 сая, улиралд 13.5, хоёр улирал тутамд 27 сая төгрөгийн урамшуулал авч байсан нь Шилэн дансаар нийтэд ил болсон.

Энэ мэдээллийг авсан ирэд улсын төсөв хүнд, цалин тэтгэврээ тавьж чадахгүй байдалд хүрч байхад нийслэлийн дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байна гэж шүүжилсээр байгаа.

Харин УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн урамшууллыг энэ улирлаас эхлэн зогсоохыг Ерөнхий сайдад үүрэг болгосон юм. Мөн төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон тул НИТХ-ын төлөөлөгчид цаашид урамшуулал авдаггүй болох нь тодорхой болжээ.

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж