Фото: Project Apollo Archive / Flickr
Америкийн астронавтуудын саран дээр нислэг хийх үеэрээ авсан, өндөр шийдэлтэй 8,4 мянган зургийг Flickr дэх Project Apollo Archive хуудаснаа тавьжээ.
"The Verge"-ийн мэдээлснээр, уг зургуудыг Hasselblad гэрэл зургийн аппаратаар авсан гэх бөгөөд 15 жилийн турш цуглуулж ирсэн Кипп Тиг гэгч нийтэлсэн байна. “Аполлон” хөлгийн 7, 8, 9, 10 болон 13 дахь нислэгүүдийн зураг байхгүй учир энэ архив улам өргөжих байх гэж уг хэвлэлд бичжээ.
“Аполлон” хөтөлбөрийг 1961 онд баталсан бөгөөд түүний хүрээнд зургаан удаа астронавтууд саран дээр амжилттай буулт хийж, эх дэлхийдээ иргэн ирсэн юм. Хамгийн сүүлчийн нислэгийг 1972 онд хийж, уг хөтөлбөрийг 1975 онд хаасан байна.
Фото: Project Apollo Archive / Flickr
Бэлтгэсэн Ш.МЯГМАР