Сураггүй болсон онгоцыг хайж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.03-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон онгоцыг хайж байна

 

Индонезид Aviastar компанийн онгоц сураггүй алга болжээ.

 

Онгоц Сулавеси арлын Масамба ба Макассар сууринуудын хооронд явж байх үед холбоо тасарчээ.

Онгоцонд багийн гурван гишүүн,  долоон зорчигч явсны гурав нь хүүхэд байсан гэж байна. Онгоц сураггүй болсон газарт эрэл үргэлжилж байна.

 

Энэ жилийн наймдугаар сард Индонезид Trigana Air Service компанийн ATR 42–300  онгоц сүйрч, зорчиж явсан 54 хүн бүгд амиа алдсан билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж