ОРЕС-ийн ерөнхийлөгч Диезани Аллисон-Мадуэкег Лондонд баривчилсан ба барьцаатайгаар суллажээ.
Аллисон-Мадуэке Charring Cross гэх цагдаагийн хэсгээс суллагдсан ба харин түүний паспортыг хураан тус орноос гарахыг нь хоригложээ. Түүнийг авлигын хэргээр шалгаж байгаа бололтой.
Цагдаагийн газраас Нефть экспортлогч орнуудын байгууллагын тэргүүнийг барьж саатуулсан талаар тайлбар өгөөгүй ч Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлагаас мөрдөн байцаах шаардлага байгаа гэв.
Өмнө нь Аллисон-Мадуэке Нигерийн Нефтийн сайд байв. Африкийн энэ орны ерөнхийлөгчийн албанаас мэдээлэхдээ, авлигын хэргээр тус улсын 21-60 насны таван иргэнийг баривчилсан гэжээ. Алисон-Мадуэке одоо 54 настай.
Нигерийн өнөөгийн ерөнхийлөгч Мухаммаду Бухари нефтийн салбарынхаа авлигыг арилгана гэж мэдэгдсэн байгаа. Бухари ерөнхийлөгч болсны дараа Аллисон-Мадуэке Нефтийн сайдаас огцорсон юм. ОРЕС-ийн тэргүүнийг Нигерид шилжүүлж магадгүй гэж хэвлэлээр бичжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР