Даваа гаригт тоон системд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2015.10.02-нд нийтлэгдсэн

Даваа гаригт тоон системд шилжинэ

Телевизийн тоон системд энэ сарын 5-наас буюу ирэх даваа гаригаас орон даяар шилжих гэж байна. Аналог системийг унтрааж, тоон системд шилжсэнээр дуу, дүрсний хувьд өндөр нягтралтай, илүү олон боломжийг хэрэглэгчдэд олгох гэнэ.

“IPTV” болох “Юнивишн”, “Скай медиа”, “DDISH”, орон нутгийн кабелийн телевизийн хэрэглэгчдэд ямар ч өөрчлөлт гарахгүй. Нэмэлт хувиргагч төхөөрөмж авах шаардлагагүй гэсэн үг. Мөн зурагтаа солих хэрэггүй. Учир нь эдгээр сувгийн хэрэглэгчид тоон системд аль хэдийн шилжчихсэн гэнэ. Харин гэрийн антен ашиглан телевиз үздэг айлууд тоон системд шилжсэнээр нэмэлт хувиргагч төхөөрөмж авах шаардлагатай юм байна. Өөрөөр хэлбэл, гэрийн антен ашигладаг айлууд SET UP BOX буюу нэмэлт хувиргагч төхөөрөмж авахаас өөр аргагүй болж байна. Хэрвээ нэмэлт төхөөрөмж авахгүй бол ирэх даваа гаригаас эхлээд гэрийн антенаар зурагт үзэх боломжгүй болж байгаа аж.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж