Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхтэй холбоотой асуудлаар холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр уулзлаа.
Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих ажлын ТЭЗҮ-г Францын “Артелла”, Монголын “Престиж инженеринг” компани хийж байгаа юм. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих ажлын ТЭЗҮ-ийг энэ оны арваннэгдүгээр сар гэхэд бэлэн болгож Засгийн газарт танилцуулах үүргийг захиалагч болон гүйцэтгэгчид өгч, шаардлагатай хөрөнгө оруулалтыг Засгийн газар, УИХ-д оруулж шийдвэрлэхэд Барилга хот байгуулалтын яам, БОНХАЖ-ын яам, Нийслэлийн удирдлагууд онцгой анхаарч, ажиллах талаар санал нэгдлээ.
О.САР