Эйяфьятлайокудль Европын эсрэг

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Эйяфьятлайокудль Европын эсрэг


Исландын галт уулын үнсэн үүл. Гэрэл зургийг  ©AFP

Исландын галт уул агаарын тээврийн ажиллагааг саатуулж байна

Энэ жилийн хавар 200 жилийн нойрноосоо Эйяфьятлайокудль мөсөн голын доорхи галт уул сэрлээ. Гуравдугаар сарын 20-нд галт уул эхлээд өөрийгөө харуулав. Гэвч “туршилтын” дэлбэрэлт нь ямар нэгэн сөрөг үр дагавар гаргасангүй. Дөрөвдүгээр сарын 14-нд галт уул дахин идэвхжиж агаарт асар их хэмжээний үнс хаяснаас Европын агаарын тээврийн ажиллагааг бараг бүрэн зогсоов.
Эйяфьятлайокудль (Eyjafjallajokull)  мөсөн гол дор байгаа галт уул өөрийн нэргүй учраас  түүнийг хэвлэлээр мөсөн голынх нь нэрээр бичиж байна. Сүүлийн 1000 жилийн дотор уг галт уул 1821-1823 онуудад дөрвөн удаа идэвхжиж байжээ. Галт уул Исландын нийслэл Рейкьявик хотоос 200 км-ын цаана оршдог боловч түүний идэвхжилт нь ямар нэг сүрхий гай дагуулж байсангүй. Өмнөх дэлбэрэлтээрээ фтор ихтэй утаа, тоос хаялж байсан нь хангалтай хортойд тооцогдоно.
Исландын галт уул энэ хавар сэрнэ гэдгийг 2009 онд мэдсэн байлаа. Тэр үеэр сейсмологчид мөсөн голын орчимд 3 балл хүртэл хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдэж байлаа. Энэ гуравдугаар сарын эхээр мөсөн голын хавьд 3000 орчим газрын чичирхийлэл бүртгэгдсэн байгаад гуравдугаар сарын 20-нд галт уул бүрэн сэрэж анхны дэлбэрэлт нь болжээ. Галт уулын дэлбэрэлт төдийлөн хүчтэй байсангүй. Орон нутгийн жуулчны компаниуд Эйяфьятлайокудлийн зүг нисдэг тэрэгний аялал зохион байгуулаад эхэлчихсэн байлаа. Гэсэн ч мөсөн голын хавиас 500 орчим фермерүүдийг нүүлгэжээ. Мөн исландад олон улсын нислэгийг хийхгүй болсон байлаа. Гэвч тэр өдрийн орой сэрж буй галт уул аюулгүй гээд бүх яаралтай арга хэмжээгээ цуцалжээ.
Галт уулыг эрдэмтэд ажиллалтдаа авлаа. Халуун хайлмаг  магма мөсөн голын цуурлуудаас энэ сарын 14-ны дэлбэрэлт болтол урссаар байв. Рейкьявикаас холгүй тэр галт уулын сүүлийн 200 жилийн идэвхжилтүүд бараг мэдэгдэлгүй шахам өнгөрч байсан бол энэ удаа тэр нь Европын амьдралд хүчтэй нөлөөлж эхлэв. Магма нэгэн тогооноос мөсөн голын олон цуурлуудаар урсч байна. Энэ удаа түүний урсгал эхнийхээсээ 20 дахин хүчтэй байгаа гэнэ. Халуун хайлмаг  мөсөн голыг хайлуулан орчинд нь үер авчирч байгаа учир 1000 гаруй цермерүүдийг яаралтай нүүлгэсэн байна. Гол аюулыг агаар мандалд 6-10 км-ын өндөрт хаягдаж буй үнс авчран Их Британи, Дани, Скандинав болон Балтийн орнуудын нутаг дэвсгэр  дээгүүр тархлаа. Оросын Санкт-Петербург, Мурманск ба бусад хотуудуудын дээгүүр тэр үндсэн үүл ч орж ирэв. Үүний өмнөд хаяа нь Москва орчимд хүрэв.
Галт уулын үнс буух нь удаан байдаг. Жишээлбэл, Кракатау галт уулын үнс дэлхийг хоёр дахин тойрсоны дараа л бууж дууссан юм. Галт уулын үнс нисэх онгоцонд аюултай. Үнсний бичил хэсгүүд онгоцны хөдөлгүүрийн роторын сүнсэнд “шил маягийн цамц” үүсгэн хөтөлгүүрийг унтраахад хүргэдэг ажээ. Мөн үнсэн үүл орчины харагдалтыг муутган радио холбооны тогтвортой ажиллагааг тасалдуулна. Үүнээс үүдэн үнсэн үүлний орчимд нислэг хийхийг хориглосон байгаа. Европын нисэх тээврийн хөдөлгөөнд хязгаарлалтыг Эйяфьятлайокудль мөсөн гол дахь дэлбэрэлтийн цар хүрээг тогтоонгууд авч эхэлсэн байна. Дөрөвдүгээр сарын 15-нд Британийн Хитроу буудлын бүх нислэгийг зогсоов. Дараалаад Европын нисэх буудлууд хаагдаж эхэлсэн юм. Франц бараг гучаад нисэх буудлыг ажиллагааг зогсоожээ. Пүрэв гаригийн орой Берлин, Гамбург ба өөр хоёр хотод нислэг хийгдэхгүй болсон байна. Үүлний нүүлтээс болон түүний замд байгаа улс орнууд нислэгээ зогсоож байна. Атлантын далай дээгүүр бүр цаашлаад Австрали, Шинэ Зеландын чиглэлийн нислэгүүдийг хаажээ.
Белорусийн Минскт нислэгийн хязгаарлалт хийгдэв. “Аэрофлот” эхлээд 20 чиглэлийн нислэгээ зогсоогоод байна. Дээд удирдлагад ч нислэг хаалттай. Оросын ерөнхий сайд Владимир Путины Мурманскт хийх нислэгийг хойшлуулсан байна. Польшийн ерөнхийлөгчийн оршуулгад очих дэлхийн олон лиерүүдийн нислэгт ч саад учирч байх шиг. Польш даяар нислэгийг зогсоосон. Гэхдээ Лех Качиньскийг оршуулах Краков хотын нисэх буудал л нээлттэй байгаа юм. Гэхдээ түүнийг нутаглуулах хугацааг хойшлуулсан зүйл байхгүй.
Хамгийн сүүлчийн удаа 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр л ингэж олон тооны нислэгийг хойшлуулж байсан билээ. Террортой холбоотой тэр арга хэмжээ харин ихээхэн замбраагүй хийгдэж байлаа. Агаарын байдал нислэгт хэзээ аюулгүй болохыг хэлэх аргагүй. Зарим нисэх буудлын төлөөлөгчид  бямба гаригт нийлэгийг эхлүүлэхээр найдаж байна. Урьдчилсан тооцоогоор Исландын Эйяфьятлайокудль мөсөн гол дахь галт уулын дэлбэрэлт нисэх компаниудад тэрбум орчим ам.долларын гарз авчирч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж