&#34Соёмбо&#34-ын сонсогчид пауэрлифтингээр өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2015.10.02-нд нийтлэгдсэн

&#34Соёмбо&#34-ын сонсогчид пауэрлифтингээр өрсөлдөв

“Соёмбо” спорт сургалтын төвийн багш, дасгалжуулагч, ОУХМ Ш.Алтанбаганын  нэрэмжит Хууль сахиулахын их сургуулийн 2015 оны Хүчний гурван төрөлтийн спортын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 30-нд боллоо. Ш.Алтанбагана нь пауэрлифтингийн Дэлхийн аварга, Дэлхийн цомын аварга Ази тивийн аварга, Цагдаагийн тоглолтын мөнгөн медальт, Монгол Улсын зургаан удаагийн аварга, шилдэг тамирчин билээ.

Тус тэмцээн нь олон улсад хурдацтай хөгжиж буй пауэрлифтингийн спортыг ХСИС-ийн бие бүрэлдэхүүнд танин мэдүүлэх, сонирхон хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, хувь хүний эрүүл мэнд, бие бялдрын зөв хөгжил, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэн юм.

Энэ удаагийн тэмцээнд оролцогч тамирчдаас өндөр амжилт үзүүлсэн сонсогч, оюутан, баг, алба хаагчдаас сонгон шалгаруулж, ХСИС-ийн пауэрлифтингийн шигшээ баг бүрдүүлж, мэргэжлийн түвшинд бэлтгэхээр зорьжээ.



ТЭМЦЭЭНИЙ ДҮНГ ТАНИЛЦУУЛЪЯ

/Сонсогчид: Нийлбэр өргөлт/

  • 66 кг

1. Х.Нямдаваа 375 кг
2. А.Тогтох 372,5 кг
3. Б.Өнөрбат 350 кг

  • 74 кг

1. А.Бирмурат 635 кг
2. Г.Төрмөнх 405 кг
3. А.Дашням 375 кг

  • -83 кг

1. Б.Ганхөлөг 395 кг
2. Н.Борбаатар 300 кг
3. Н.Батжаргал 265 кг

  • +83 кг

1. Э.Ууганбаяр 630 кг
2. Б.Алтанбаган 500 кг
3. С.Даваадорж 465 кг

  • Үнэмлэхүй жин /Багш, алба хаагчид/

1. Р.Баярмагнай 500 кг /Цагдаагийн хошууч/
2. Б.Хишигтогтох 475 кг /Дэд хурандаа/
3. Д.Мөнхжаргал 420 кг /Ахлах дэслэгч/

Б.ЭНХ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж