Хуучирсан мэдээ: 2015.10.02-нд нийтлэгдсэн

Гишүүд ууртай байна

Засгийн газар 2016 оны төсвийн хуулийг боловсруулахдаа төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувиар бууруулах чиглэл барьсныг зарим гишүүд эсэргүүцжээ. Саарал ордон дахь “бор шувуугаар” УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Хаянхярваа нар цалин хасахыг дэмжихгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн гэх. УИХ-ын гишүүдийн сарын цалин 1.2 сая төгрөг, түүнээсээ 30 хувь хасуулахад горойж байгаа түшээд ард түмнээ ямар цалин хөлстэйгээр амьдардаг гэж бодсон юм бол гэх шүүмжлэл ч бий. Гэхдээ яг үнэндээ улстөрчдийн болон засаг дарга нар, сайдуудын цалинг хаслаа гээд их л санйдаа хоёр тэрбумыг хэмнэнэ. Гэтэл үнэндээ 160 мянган төрийн албан хаагчаа цөөлөхгүйгээр хэн нэгний цалинг бууруулаад  нэмэргүй.

Сардаа 1.2 сая төгрөгийн цалин байтугай 120 мянган төгрөгийн орлоготой өрх айлууд ч бий. УИХ-д сонгогдохдоо ард түмнийхээ төлөө өлсөж цангаж ч чадна шахуу амлалт өгчихөөд сонгогдсоныхоо дараа цалинг нь бууруулъя гэхэд таталдаж, хэл ам гаргах нь ичгэвтэр биш гэж үү.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж