Говь-Алтай аймагт малчдын зөвлөгөөн гуравдахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү зөвлөгөөн дөрвөн жил тутамд нэг удаа ихээхэн өргөн цар хүрээтэй хийгддэг юм. Тус аймгийн малчдын зөвлөгөөн 2007, 2011 онуудад аймгийн хэмжээнд зохион байгуулж тодорхой үр дүнгээ өгчээ. Энэхүү ажлын хүрээнд малчин түмнийхээ санал бодлыг сонсч, төр засгаас хөдөө аж ахуйн талаар батлан гаргасан хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар мэдээлэл хийж, малчдаа харилцан туршлага, мэдээлэл солилцдаг уламжлалтай.
Энэ удаагийн гуравдугаар зөвлөгөөн аравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн бүх суманд болно. Малчдын зөвлөгөөний үеэр сумдын байгууллагуудад хөрөнгө оруулалт гардуулан өгөхөөс гадна шилдэг тэргүүний малчдаа шагнаж урамшуулах юм. Мөн урлаг уран сайхны үйлчилгээг зохион байгуулах гэнэ. Энэ удаагийн урлаг соёлын ажилд “Мөрөөдлийн театр”-ын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн тоглолтоо алтайчуудад өргөн барих юм.
Г.ТУУЛ