“Холбооны цом 2015” тэмцээний ¼ шигшээгийн сүүлийн тоглолт өнгөрсөн лхагва гаригт МХБХ-ны талбайд эхэллээ. Энэ удаагийн эрхийн төлөөх тоглолтод залуусаас бүрдсэн хоёр баг тулсан нь Д.Нанжид дасгалжуулагчтай "ДМЮ" болон Войислав Бралусич дасгалжуулагчтай "Дэрэн" багууд байв.
Тоглолтын эхний гоолыг "ДМЮ" баг оруулж, санаачлагыг аваад байсан ч эхний хагас өндөрлөхөөс өмнө хаалгандаа хоёр гоол алдаж, "Хүрхрээ" дээд лигийн статустай “Дэрэн” тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм. Тоглолтын шийдвэрлэх хагаст байдал өөрчлөгдсөнгүй. "Дэрэн" багийн тэргүүлэл дор тоглолт бүхэлдээ өрнөж, үндсэн цагт 6:1 харьцаагаар тэд ялалт байгуулсан.
Хожил байгуулсан "Дэрэн" клуб ийнхүү шигшээд шалгарах эрхийн төлөө дээд лигийг тэргүүлэгч "Эрчим" багтай өрсөлдөх боллоо. Ингэснээр тэд "Хүрхрээ" дээд лигийн төгсгөлийн тойргийн хүрээнд ням гаригт "Эрчим"-тэй тоглох бол “Холбооны цом” тэмцээний хагас шигшээд мөн "Эрчим" багтай тоглох хүндхэн тоглолтуудтай нүүр тулах болж байна.
Эх сурвалж: www.the-mff.mn