Керчийн хоолойгоор түр хугацааны гүүр барив

Хуучирсан мэдээ: 2015.10.02-нд нийтлэгдсэн

Керчийн хоолойгоор түр хугацааны гүүр барив

 

Керчийн хоолойг давуулан барих гүүрийг босгоход шаардлагатай ажлын гэх гурван гүүрний эхний хэсгийг Таманийн хойгоос Тузла хүртэл барьж дуусгажээ.

 

Одоо нөгөө эрэгт нь хүрэхэд ачааны машинаар таван минут, явгаар 15 минут хэрэгтэй. Энэ металл байгууламжийн жин нь 3,5 мянган тонн байна.

 

Барилгын компанийн мэдээгээр ажлын нөгөө хоёр гүүрийг ирэх жилийн дунд гэхэд барьж дуусгах юм. Эдгээр түр гүүрээр үндсэн гүүрний материалын хангамжийг явуулах ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж