Цэцэгт загвар тренд болж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.02-нд нийтлэгдсэн

Цэцэгт загвар тренд болж байна

Өмнөд хөрш Хятад улсад нэгэн сонирхолтой зүйл тренд болж буйг CNN онцлон хүргэжээ. Энэ бол төрөл бүрийн хэлбэр, загвартай өвс, ногоо, цэцэгний чимэглэлийг толгой дээрээ тавих гоёл юм.

Загварын шинэ тренд гэж нэрлэгдээд буй энэхүү шинэ урсгалыг “Цэцэг загвар” хэмээн нэрлээд байна.

Үүнийг дагаад цэцэгт гоёл зарах хүмүүсийн тоо ч нэмэгдэж, гудамжинд зарах нь элбэг болжээ. Ийм төрлийн худалдаа эрхэлдэг нэгэн наймаачны хэлснээр, өдөрт дунджаар 200 орчим толгойн гоёл зарагддаг байна. Эхэндээ хүмүүс гайхаж хүлээж авдаг байсан бол одоо маш ихээр сонирхох болсон гэжээ.

Н.ЦЭНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж