УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх байсан ч Ц.Нямдорж гишүүний хүсэлтээр ажлын хэсэг байгуулахаар болж, ирэх долоо хоногийн пүрэв гаригт хэлэлцэхээр болж хойшлууллаа.
Тиймээс хоёрдугаар асуудал болох Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болоод байна.
Г.ДАРЬ